Монгол хэл


[English]  [中文] [日本語]  [Tiếng Việt]  [Монгол хэл]  [Bahasa Indonesia] [Español]

2013 оны 7-н сарын 1-нд  SNU-ийн гадаад оюутнууд сайн дураараа нэгдэн боловсруулсан  “Seoulism” нь Солонгос улсад сурч буй олон улсын оюутнуудтай  хамтран солонгос хэлээр  бичигдэж буй сэтгүүл юм. Дэлхийн өнцөг бүрээс цугларан амьдрач буй хүмүүс Сөүлийг онцлон гадаад оюутнуудынхаа хувьд аж ахуйн болон соёл, нийгэмийг нь хажуунаас ажиглан ярилцах орчин юм.

Та бидний сайн мэддэгчлэн Солонгос улс нь, ялангуяа Сөүл хот маш хурдацтай өндөр түвшинд глобалчлагдаж байгаа. 21-р зуунд яалтачгуй тулгарч буй энэхүү үйл явцад өөр хоорондоо чөлөөтэй суралцан хүндэлэн, үнэлж чадаж байгаагийн зэрэгцээ харилцан ярианд саад тотгор учирсанаар буруу ойлголцол, стереотайп болон бухимдал үүсэдэг. Энэ нь цаашлаад ташуу ойлголт болон хувирч бусадыг ялгаварлан үзэх, гадуурхах үзэгдэл болж хоорондоо үзэн ядалтаар дуусах нь тодорхой болдог. Тэгвэл энэхүү асуудал үүсэлтийг шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ? Seoulism нь нийтийн харилцан ярианаас тэрхүү хариултыг олох гэж хичээж байна. Тиймээс өргөн цонхоор нэвтрэлцэн нийтээрээ авч хэлэлцэх боломжтой вебсэтгүүлийг сонгосон юм. 

 

Seoulism нь бичигч болон уншигч аль алинд нь үнэлүүштэй туршлага суулгах хүсэлтэй байна. Солонгосоор бичиж солонгос хэлийг улам гүн судалснаар тухайн гадаад оюутны Солонгос улсын талаархи мэдлэгийн түвшин тэр хэмжээгээр дээшлэх болно. Seoulism-ээр зочилж буй хүндэт уншигчид гадаад оюутнуудийн үзэл бодолтой танилцаахаас гадна хөрш амьдарч буй олон улсын найзуудаа цаашид сайн ойлгох боломжтой юм.

 

Солонгос улсын статус дэлхий даяр танигдах хэрээр Сөүл хотод сурч буй гадаад оюутаны тоо ихсэх нь тодорхой.  2013 оны үзүүлэлтээр гадаад оюутаны тоо 83.000 гаруй байгаа бол засгийн газрын урьдчилсан судалгаагаар 2020 он гэхэд 200.000 орчим оюутан Солонгосд суралцах юм байна. Тийм болхоор бүгдээрээ одооноос бие биенээ сайн ойлголцож дотносох нь дээр биш гэж үү?

 

Seoulism- ийн Үндсэн зарчим

1. нийгмийн харилцааг өргөжүүлэх

2. нийгмийн ойлголтыг сайжруулах

3. солонгос хэлээр харилцах хүсэлийг бадраах

 

Seoulism- ийн Зорилт 

1. гадаад оюутан солонгос хэлээр бичингээ хэлээ сайжруулах боломж

2. гадаад оюутан солонгосын нийгэмд оролцох боломж

3. солонгос болон солонгос биш хүний аж амьдрал соёлыг суралцан турших боломж

4. харилцсан сонирхолыг сайжруулах

 

신고

1 1 2 3 4 5 6 7

티스토리 툴바